Post Image

Гүрж улсын   Тбилис хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Бичил санхүүгийн төвийн 15 дахь хурал,  Бүгд найрамдах Чех улсын улсын Прага хотноо  болсон  Бичил санхүүгийн төвийн /MFC/ 18 дахь удаагийн чуулга уулзалтанд  байгууллагаа төлөөлж  дэд захирал С.Амартүвшин оролцлоо.
Тус хурлаар Бичил санхүүгийн салбарын улс төр, нийгэм эдийн засагт баримтлах шинэ стратегийг тодорхойлох, бичил санхүүгийн байгууллагууд нэгдсэнээр тэдгээрийн үйл ажиллагаа, санхүү, маркетингийн чиглэлд гарч болох давуу болон сул талууд, ногоон хөрөнгө оруулалтыг нэвтрүүлэх, нийгмийн хариуцлагатай ногоон хөрөнгө оруулагч, бичил санхүүгийн байгууллагуудад олгогдох боломжууд болон технологийн дэвшлийг бичил санхүүгийн салбарт хэрхэн ашиглах зэрэг сэдвээр сургалт, хэлэлцүүлгүүд амжилттай явагдаж өндөрлөлөө.