11-335555
hugjil@dfi.mn
Эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зориулалтаар бизнесийн үйл ажиллагааг нь өргөжүүлэх, орлого, ашгийг нь нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж бизнесийн зээл олгож байна.
Ахуйн хэрэгцээнд зориулан бараа бүтээгдэхүүн худалдан авах, орон байраа засварлан шинэчлэх, бусад ахуйн санхүүгийн хэрэгцээг хангах зорилготой зээл
Харилцагч таны богино хугацааны бизнесийн болон хувийн санхүүгийн хэрэгцээг хурдан, түргэн хангах зорилгоор орлого нотлох баримт шаардахгүйгээр, үл хөдлөх хөрөнгө барьцаалан шуурхай зээлийг өдөрт нь олгох зээл
►Иргэдийн бизнесийн болон хувийн хэрэглээнд зориулан өөрийнх нь өмчлөлийн автомашиныг унуулах нөхцөлтэйгээр барьцаалан зээл олгодог.
►Иргэдийг автомашин худалдан авахад нь зориулан автомашины лизингийн зээл олгодог.
Итгэлцлийн үйлчилгээ гэж итгэл хүлээлгэгчийн актив /бэлэн мөнгө, зээл, бусад актив/-ыг үнэгүйдлээс хамгаалж, харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр итгэл хүлээгчээс нэр бүхий активыг түр хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагаа юм.
Та манай ББСБ-тай валютын арилжаа хийснээр зах зээлд өрсөлдөхүйц, хамгийн боломжит ханшаар өөрт хэрэгцээтэй валютыг худалдах буюу худалдан авч болно.
Төлбөрийн баталгаа гаргах үйлчилгээний тусгай зөвшөөрлийг СЗХ-ны 2010 оны 9-р сарын 23-ны өдрийн 260 тоот шийдвэрээр авсан.
Та авахыг хүссэн зээлийнхээ төлөлтийн тооцоолон үзэж цаг заваа хэмнээрэй.
Зээлийн үндсэн төлбөрөөс сар бүр заавал төлөх ёстой юу?
Тухайн харилцагчийн орлоготой уялдуулан зээлийн эргэн төлөх хуваарийг харилцан тохирох боломжтой.
Бараа материал, тоног төхөөрөмж барьцаалж зээл олгодог уу?
Барьцаалахгүй.
Орлогын эх үүсвэр давхар зээлийн эргэн төлөлт хийхэд хүрэлцэхүйц байвал давхар зээл авах боломжтой. Мөн тухайн зээл нь графикийн дагуу хэвийн төлөлттэй байх ёстой.
Зээлээ хугацаанаас нь өмнө төлвөл торгууль тооцогдох уу?
Таны зээлийн ашигласан сар, хоногоор зээлийн хүүг тооцно. Зээлийг хугацаанаас нь өмнө төлвөл торгууль тооцохгүй.
Зээлийн хугацааг сунгах боломжтой юу?
Зээлийн хугацаа сунгах бодит шалтгаан үндэслэлийг судалж үзсэний үндсэн дээр зээлийн анх авсан хугацаанаас хэтрүүлэхгүйгээр нэг удаа сунгаж болно.
Дан хашаа байшин барьцаалж зээл олгох уу?
Хашаа байшинг заавал газартай нь хамт барьцаална.
Хамт олноороо "Байгууллагын ёс зүй" сэдэвт сургалтанд хамрагдлаа.
Сонирхолтой, өгөөжтэй сургалтыг зохион байгуулсан Олон улсын сургагч багш А.Есүнгэ-дээ талархлаа илэрхийлье.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарлаж, “Авлигатай тэмцэх таван ажиллагаа”-г санаачилан хэрэгжүүлж байгаа бөгөөд түүний нэг арга хэмжээ болох “Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд авлигын эсрэг үйл хэрэгт хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх замаар хүнд суртал, чирэгдлийг бууруулах, авлигыг мэдээлж, шүгэл үлээхийг уриалсан “...НЭГДЬЕ” соён гэгээрүүлэх аянд "Хөгжил Финанс ББСБ" ХХК нэгдэж байна.
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны нэрэмжит шилжин явах цомын төлөөх "Сагсан бөмбөгийн аварга" шалгаруулах тэмцээнд Хөгжил Финанс ББСБ болон Микро Кредит ББСБ-ын хамтарсан баг амжилттай оролцож Эрэгтэй баг маань шигшээ 8-д шалгарсан амжилтаар өндөрлөлөө
Манай ББСБ нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагуудыг баталгаажуулах арга хэмжээний хүрээнд "ГАДААД ВАЛЮТЫН АРИЛЖАА эрхлэгч ББСБ" хэмээх ерөнхий мэдээлэл агуулсан QR код бүхий таних тэмдэгтэй боллоо
Хөгжил Финанс ББСБ нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд гишүүнээр элслээ.
Таныг ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧ /эрэгтэй/ ажлын байранд урьж байна
МББСБХолбоо нь банк бус санхүүгийн салбарт зохистой санхүүжилтийн үзэл баримтлал болон зохицуулагч байгууллагаас баталсан Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлогоор дамжуулан нэвтрүүлэх, улмаар ирээдүй хойч үедээ эрүүл аюулгүй, ногоон орчин, өв соёл үнэт зүйлсээ үлдээхэд манлайлан оролцох зорилт тавин ажиллаж байна.
ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛ, ТҮҮНИЙ НУУЦЛАЛЫН ТАЛААР