Post Image

Covid-19 цар тахал дотоодод дэгдсэнтэй холбоотой хөл хорионы дэглэм тогтсон нь иргэд, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, орлогод сөргөөр нөлөөлж, зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүсгээд байна.
Манай байгууллага энэхүү нөхцөл байдлаас үүдэн санхүүгийн хүндрэлд орсон харилцагчиддаа дэмжлэг үзүүлж, зээлийн нөхцөл өөрчлөлттэй холбоотой дараахь арга хэмжээг авч байна.
Үүнд:
• Харилцагчийн төлбөрийн чадвартай уялдуулан төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулах, гэрээний хугацааг сунгах
• Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх шимтгэлээс чөлөөлөх
• Хугацаа хэтэрсэн зээлд нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байх
• Зээлийн ангилал бууруулахгүй байх
• Зээлдэгчийн хүсэлтийг цахимаар хүлээн авах
Харилцагч та зээлийн төлбөрийн хуваарь, гэрээний хугацаа сунгах албан ёсны хүсэлтээ дараахь холбоосоор болон зээл авсан салбартаа хандан гаргана уу.
Бид хүсэлт гаргасан харилцагчтай эргэн холбогдож, гэрээний нөхцөл өөрчлөлтийг баталгаажуулах болно.
Хүсэлт илгээх холбоос: https://form.jotform.com/203251634287050
Төв салбар: 99012092 erdenetsetseg@dfi.mn​
Баянгол салбар: 94042092, 99017443 bayanjargal@dfi.mn​​
Баянзүрх салбар: 94062092, 99012526 bolormaa.b@dfi.mn​
Сайн лизингийн төв: 94032092, 94022092, 88015625 odonjargal@dfi.mn